Өсвөрийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө илт давуу хожлоо
AFC-U-14 буюу 14 хүртэлх насны хүүхдүүд оролцдог хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож буй. Aзийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн өнгөрөгч гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд багууд хуваарийн дагуу оролцон өрсөлдөж байна. Уг тэмцээнд оролцож байгаа манай өсвөрийн хөлбөмбөгчид одтой хийморьтой байна. Өчигдөр тэд Макаогийн багтай өрсөлдөж 7:0 ийн харьцаатайгаар хожжээ. Хонконгийн “Мон Кок” стадионд болсон энэхүү тоглолтын гол баатараар Г.Ганхуягийг нэрлэсэн байна. Тэрбээр тоглолтын 9, 16 , 24, 34, 52 дахь минутад Макаогийн хаалганд гоол оруулж, багийн ялалтад голлох үүрэг гүйцэтгэжээ.
Өсвөрийн хөлбөмбөгчид маань тоглолтын эхний үед таван гоол сүүлийн үед хоёр гоол оруулсан байна. Манай тамирчид Хонконгийн өсвөрийн хөлбөмбөгчидтэй энэ сарын 17-ны өдөр өрсөлдөнө.
Дашрамд дуулгахад, тус тоглолтын гол баатар хэмээн нэрлэгдээд буй Г.Ганбаяр нь “Дуулиан 2020” –ийн хүрээнд бэлтгэгдэж буй тамирчдын нэг юм. Тэрбээр 2011 онд Италийн “АС Milan” багийн дасгалжуулагчдын нүдэнд өртөж, тус улсад бэлтгэл сургуулилт хийсэн анхны тамирчдын нэг бөгөөд ирээдүйтэй, сайн хөлбөмбөгчин болно хэмээн үнэлэгдэж байгаа ажээ.





П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ