8470 хүн саналаа өгчээ

img

УИХ-ын 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт  дахин санал хураалт өглөө 07.00 цагаас эхэлсэн.

Тус тойргийн Нарийн бичгийн дарга Г.Батдоржийн өгч буй мэдээллээр 12.00 цагийн байдлаар нийт  35 хэсгийн хорооны  нэгдсэн дүнгээр 8470  сонгогч саналаа өгсөн буюу нийт санал өгөх иргэдийн  15 хувь нь саналаа өгсөн гэв.

УИХ-ын 26 дугаар тойргийн  80 хэсгийн хороонд 582 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд   тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн  нэг, хоёрдугаар тасаг бүрэлдэхүүнээрээ хэв журам сахиулахаар ажиллаж байгаа аж.

Санал хураах явцад автоамат машинд эвдрэл гараагүй  гэнэ. Түүнчлэн  80 хэсгийн хороонд 160 санал тоолох автомат машин ажиллаж байгаа юм байна.  УИХ-ын 26 дугаар тойргийн хорооны Нарийн бичгийн дарга Г.Батдоржийн хэлэхээр сонгогчдын санал өгөх идэвх муу байгаа тул иргэдийг оройн 20.00 цаг хүртэл хэсгийн хороондоо саналаа өгөхийг уриаллаа.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ