
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын 26 дугаар тойргийн 80 хэсгийн хороонд дахин санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт 13.24 цагийн байдлаар сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 179824 сонгогчоос 36 хэсгийн хороонд 13938 хүн саналаа өгсөн байна. Санал хураалт 18 хувьтай байгаа аж.
Тус тойрогт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар өрсөлдөж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн хорооны 44 дүгээр хэсэгт 12.20 цагийн үед саналаа өгчээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ