Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналаа энэ сарын 12-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.
Тэгвэл ирэх долоо хоногийн пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай санал гаргах болсон үндэслэлээ МАН-ынхан “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан өнгөрсөн найман сар гаруйн хугацаанд улс орны эдийн засаг хүндэрч, бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа гэнэ.
Гэвч Засгийн газар энэ бүгдэд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болно” гэж тайлбарласан байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ