Балид Боинг сүйрчээ

img

Бандун хотоос Бали руу зорчиж явсан Индонезийн “Boeing 737 900 ER” онгоц далайн эргийн ойролцоо усанд унасан байна. Уг онгоцыг Индонезийн туршлагатай нисгэгч М.Газали жолоодож явжээ. Өнгөрсөн жил үйлдвэрээс гарсан уг онгоц 10 мянган цаг ниссэн хагас жил ашиглагдаж буй аж. Осолдсон онгоц буух зурвасын дээгүүр өнгөрөөд далайд унасан юм байна. “Lion Air” компанийн  “Boeing-737” онгоцны хар хайрцаг олдсон тул удахгүй шалтгаан нь тодорхой болно хэмээн эрх баригчид мэдэгджээ.  Эмнэлэгт хүргэгдсэн зорчигчид эхнээсээ мэдүүлэг өгч эхэлсэн байна. Жуулчдын ярьснаар онгоц их хурдтайгаар далайд унасан бөгөөд хүчтэй цохилт мэдэрсэн аж. Аварга онгоц энэ хүчтэй цохилтоос болж дундуураа хуваагдсан байна. Осол гарах үед зорчигчид яах учраа олохгүй сандарч аврах хантааз булаацалдаж байсан гэнэ. Онгоцны бүхээг даруй усаар дүүрч хүмүүс  эрэг рүү сэлж эхэлжээ.  Азаар 109 зорчигч эсэн мэнд аврагдаж 50 хүн хүнд, хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт хүргэгджээ. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mundag nisgegch bna baer hurgie
2013-04-16
hulan:
gaihaltai
2013-04-15
sanal:
agaariin holgiin nisgegch gedeg yum shuu. jolooch gej bichdeggui yum shuu
2013-04-15
pilot:
mundag nisgegch bjee bayar hurgi
2013-04-15
Tamiraa:
Ongotsnii osloos amid ulddeg aztai humuus baina shuu. Ih zuiliig buteehiin tuld l amid uldetsgeesen bailgui. Amjilt buteel, eruul enkhiig husen erooy
2013-04-15
очир:
осолдон байна.авто зам дээр хүүхэд осолд оржээ. гэж бичих нь зөв
2013-04-15
olloo:
Hagas jild yaj 10myngan tsag nisehvedee. Saindaa zogsoo zaigui buulgui l niseed baihad 4200tsag l bnadaa
2013-04-14
olloo:
Ongots osoldjee gej heldeggui yum. Ongots osold orjee gevel arai deer
2013-04-14
очир:
осолдон байна.авто зам дээр хүүхэд осолд оржээ. гэж бичих нь зөв
Зочин:
Баясаа,онгоц сүйрсэн биш шүү. Осолдсон байна. Эдгээр үгийн утгыг тайлбар толиноос хараарай. Сэтгүүлч та нар үгээ зөв сонгож мэдээг олон нийтэд хүргэх учиртай хүмүүс гэдгээ умартаж байгаа юм биш үү
2013-04-14
aztai:
aztai humuust aj jargal husne
2013-04-14