
Дуучин Ч.Сэрчмаа өвөрмонгол эрийг амьдралын ханиараа сонгон гэр бүл болж, охинтой болсон ч удалгүй гэрлэлтээ цуцлуулан эх орондоо эргэн ирж, уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж байгаа.
Саяхан тэрбээр “Цагаан сүүний домог” цомгоо хятадуудад зориулан худалдаанд гаргахаар болсон гэнэ. Тиймээс энэ бүтээлээ Хятадын хөгжмийн ертөнцөд цахиур хагална гэж үзэж байгаа аж.
Чинээлэг нөхрөөсөө салсан ч охин маань биднийг холбодог хэмээн нөхрийнхөө талаар өгүүлдэг тэрбээр өөрийн гэсэн студи нээж, хэд хэдэн шинэ уран бүтээл туурвижээ. Тэр ч бүү хэл өөрийнхөө амьдралаас сэдэвлэн кино бүтээж байгаа ба түүнийг нь нөхөр нь ивээн тэтгэхээр болсон гэнэ шүү.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ