Д.Сумъяабазар урьдчилсан дүнгээр ялалт байгууллаа

Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувь, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 46 хувийн санал тус тус авчээ. Санал хураалтын дүн нэгтгэх ажил үргэлжилж байна.
Тус дүүрэгт нийт 179.824 сонгогч саналаа өгөхөөс санал хураалт дуусах үед 46 мянган сонгогч саналаа өгчээ. Хуульд зааснаар дахин санал хураалтад хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах тул сонгогчдийн ирц үүнд нөлөөлөхгүй юм байна. Санал хураах явцад санал тоолох машинд эвдрэл гараагүй аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ