
Улсын бүртгэлийн харьяа Эд хөрөнгө, Хуулийн этгээд,Иргэний бүртгэл, Нийслэлийн бүртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Уг өдөрлөгөөр олон нийтэд газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлдэг баримт бичиг, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн ач холбогдол, эдийн засгийн эргэлтэд хэрхэн яаж оруулах, бүртгэлд оруулсны үр дүн, гарч болох зөрчлүүд, тэдгээрийг арилгах арга замуудын талаар нарийвчилсан заавар, зөвлөгөө өгөх ажээ.
Мөн иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авах, бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бүхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм байна.
Түүнчлэн архивын бүх төрлийн лавлагаа олгох, иргэний үнэмлэхийн болон гадаад паспортын материал хүлээн авах, хүчинтэй хугацааг сунгах, хүүхдийн хавсралт үнэмлэх олгох, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт хүлээн авах, бүртгэх зэрэг тус газраас ажлын өдөр иргэдэд үзүүлдэг бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх аж. Нээлттэй өдөрлөг 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ