Санал хураалт дууслаа

img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр болсон УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалт өндөрлөлөө.Тус дүүрэгт нийт 179.824 сонгогч саналаа өгөхөөс  санал хураалт дуусах үед 46 мянган сонгогч саналаа өгчээ. Тус тойрогт нийт 80 хэсгийн хороонд 160 санал авах машин ажиллуулжээ.  Одоогоор саналын машин эвдэрсэн, гацсан зэрэг тохиолдол гараагүй байна. Хэрэв санал тоолох машинд ямар нэг асуудал үүсэхгүй бол 22.00 цагийн орчимд санал хураалтын эцсийн дүн гарах боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар УИХ-ын гишүүний төлөөх дахин санал хураалтад өрсөлдсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ