Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар тараасан мөнгөө 10 дахин нугалж төлнө

img

Сонгуулийн Ерөнхий Хорооны өчигдөр хуралдаж, Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-Эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нарын гаргасан өргөдлийг авч хэлэлцээд тэдэнд 13 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ.

Учир нь дээрх нэр бүхий 13 иргэн УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар саналыг нь худалдаж авах зорилгоор 100 мянган төгрөг өгсөн гэж тойргийн хороонд гомдол гаргасан юм. Энэхүү гомдлын дагуу ТЕГ хэрэг үүсгэн шалгасан бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гарч иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан нь нотлогдсон юм.

Тиймээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д “Энэ хуулийн 35.15.1, 35.18.10-т заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

banbaanar:
buudaj al
2013-04-15
anhaar:
sanal 100 mynga ymuu? aimar ymaa. ed nart mungu buur utgaa aldsiin bn ldaa. MAN iihan munguu hahtal hiicen, AN odoo hiigeed hagarlaa, daraa n huurhii irgenii zorig namiig gargaad joohon humuusiin bayjuuliildaa eelj daraalaltai huvaaj iduu tsumuuruu.
2013-04-15
Zochin:
Muusain luivarchid.

Prokuror:
Mungu taraasan ni batlagdsan nuhtsuld ner debshigch bolon gishuun bolson etgeediig Songuuliin huuliar shuud tatah huuliin zaalttai shu de. Hurelbaatar. Choijilsuren nar UIH-d suuh erhgui yum bna shuu.
2013-04-15
Deed shuuh:

Huuli:

мөнхөө:
ойлгох юм алга 13 сая төгрөгөөр их хурлын гишүүний мандат худалдан авна гэсэн үг үү
2013-04-15
Шилдэг санаа:
Наадах чинь зөв санаа байна. хахуулийн 100 дээр нь шагналын саяаа аваад өрсөлдөгчид нь ч бас нотолгоогоо худалдаад хэдэн цаас цохичиж болох юм байна.
2013-04-15
zochin:
Mungu tuluhuur bolson gedeg chini hyyli zurchsun bolohni todorhoi gesen ug bizdee.Tegeed yagaad erguulen tatahgui bna.Hyyli yamartni uuilchleed yamartni uilchlehgui bnave..
2013-04-15
irgen:
Hereg n todorson bol gishuun bh erh baihgui yum bishuu. Elbegeegiin shudarga l baiya l daa gesen ug jiriin irgeded l hamaatai yum bhdaa.
2013-04-15
зочин:
шүүхийн шийдвэр гарчихсан биш билүү, одоо тэгээд юу болоод байгааг сайн ойлгосонгүй, ууг нь буцааж татмаар л юм
2013-04-15
Dash:
erhiig ni tutgelzuulsen u. Huuli xend uilchildeg ve
2013-04-15
ИРГЭН:
ЁСТОЙ ЗӨВ ШҮҮ, ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ Л БАЙХ ЁСТОЙ
2013-04-15