Улаанбаатарт цас орно

img

  Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Баруун зүгийн нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн хур тундас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 3-5 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тундас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс баруун тийш эргэж 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын саваар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дондог:
Бага биш, их цас орж байна шүү дээ!
2013-04-15
erka:
Erdenetiinhen daragdaj dee ha ha ha haaaaaa
2013-04-15
Mendee:
Avto osol garahaas sergiilie...
2013-04-15
Ganaa:
Erdeneted urd shonojin orood odoo l lav 50-60 mm zuzaan tsastai bn. Ogloo ajildaa ireh gej zuderlee
2013-04-15