Үйл явдлаар дүүрэн өдрүүд
Өнгөрөгч долоо хоногт улс төр нийгмийн амьдрал онцлох үйл явдлаар дүүрэн өдрүүд болж өндөрлөлөө. Олон жилийн турш зөвхөн цаасан дээр хэрэгжиж ирсэн орон сууцны хөнгөлөлтэй зээлийн асуудлыг Засаг төр нэг мөр болгон эцэслэсэн юм. Түүнчлэн урин цагт улс төрийн хүчнүүд ээлжит жагсаал цуглаан хийдэг уламжлал ч энэ долоо хоногийг тойрсонгүй. Ингээд өнгөрөгч долоо хоногт болсон олон нийтийн анхаарлыг татсан мэдээллээс товчлон хүргэе.
Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно

Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийг жилийн 8 (-,+1) хувийн хүүтэй, 20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг баталж, ипотекийн зээлийг арилжааны бүх банкуудаар дамжуулан иргэдэд олгох ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасан юм.
Мөн орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 2013-2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, санхүүжилтийн асуудалтай байгаа орон сууцны барилгуудын судалгааг үндэслэн үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулахыг үүрэг болголоо.
Туркийн Ерөнхий сайд айлчлалаа

Түүнчлэн зам гүүр, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах болон арьс, шир, ноос ноолуур боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дэд бүтцийг сайжруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн хоёр орны авиа компаниуд хамтран Истанбул-Бишкек-Улаанбаатар-Сөүл гэсэн чиглэлд долоо хоногт гурван удаа ачааны нислэг хийх санал ч гарав. Гэвч үүнээс илүү чухал нь орон сууц барихад хамтран ажиллахаар болсон юм.
Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналаа энэ сарын 12-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.
Тэгвэл энэ долоо хоногийн пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай санал гаргах болсон үндэслэлээ МАН-ынхан “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан өнгөрсөн найман сар гаруйн хугацаанд улс орны эдийн засаг хүндэрч, бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа гэнэ.
Гэвч Засгийн газар энэ бүгдэд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болно” гэж тайлбарлажээ.
Шар цэцэгтэй жагсаал

Жагсаалынхаа талаар УИХ-н гишүүн З.Баянсэлэнгэ “Ард түмнийнхээ төлөө дуугарсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлсээр гүтгэж баривчилсан нэг жилийн ой тохиож байна. Шар цэцэг нь муу муухай зүйлд эмгэнэл илэрхийлэх гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Түүнээс биш хэн нэгнийг доромжилсон зүйл байхгүй. Өөр хэн нэгнийг бүү хэлмэгдүүлээсэй гэдэг үүднээс энэхүү жагсаалыг зохион байгууллаа” гэсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарлаа

Олонхын саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны зургадугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар товлосон юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ