Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

  -Монгол ньюс мэдээллийн төвд 11.00  цагт “Х-Түц” хамтлагийн шинэ уран бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. 11.30 цагт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Шинжээчийн буруу дүгнэлтээс болж хохирсон иргэний асуудлаар Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас мэдээлэл хийнэ. 12.30 цагт Монголын эм зүйч, эм найруулагч залуучуудын анхдугаар чуулга уулзалтын талаарх мэдээллийг сонирхоорой. -Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын донорын холбооноос мэдээлэл хийнэ. 12.30 цагаас “Заяю Тайж” нийгэмлэгээс орон гэргүй, траншейны иргэдийг ажлын байраар хангаж, бичиг баримттай болгож байгаа “Эхийн элбэрэл” аяны талаар мэдээлэл хийнэ. -Хүүхдийн төлөө үндэсний газарт 09.30 цагт хүүхдийн эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг ТБб-уудыг хүлээн авч уулзана. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгож, тэднийг энгийн иргэдтэй ижил тэгш оролцоотой болгож, ажил, хөдөлмөр эрхлэхэд хамгийн чухал нөлөөтэй зүйл нь мэргэжил, боловсрол олгох бөгөөд 15 .00 цагт Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох сургалт, хөтөлбөрийн талаар танилцуулах "Мэргэжил сурталчилах" өдөрлөг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ