Челси цомын тэмцээнээс хасагдлаа

img

Өнгөрсөн улирлын Премьер Лигийн аварга Манчестер Сити Английн Хөлбөмбөгийн холбооны цомыг хамгаалагч Челси клубыг 2:1 харьцаатай буулган авчээ. Энэхүү тоглолт нь “FA Cup” буюу Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын хагас шигшээн тоглолт байсан бөгөөд Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдсан юм. Сүүлийн зургаан жилийн дөрөвт нь аварга цолыг хүртээд байсан аваргаа хамгаалагч Челси клуб энэ удаад тэмцээнээс хасагдсан байна.

Манчестер Сити болон Челси багуудын эхний гоолыг Ситичүүдийн бүрэлдэхүүнээс Самир Насри 35 дах минутад оруулсан бол 47 дох минутад Серхио Агуэро тоог 2:0 болгон холдуулсан билээ. Харин 66 дах минутад Челсигийн Сенегал довтлогч Демба Ба багийнхаа цорын ганц гоолыг оруулсан юм.

Ийнхүү Итали мэргэжилтэн Роберто Манчинигаар удирдуулсан Манчестер Сити аваргийн төлөө тоглохоор шалгарч үлдсэн бөгөөд тэд финалийн тоглолтод доод лигийн Миллуол клубыг буулган авсан Уиган Атлетик багтай учраа тааран тоглохоор болсон байна. Энэхүү тоглолт 5 сарын 11-ний өдөр Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдах ажээ.

Ж.Цогтсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ