Долоон буудлыг Дарханаас хоёр дахин том хот болгон хөгжүүлнэ

img

  Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж. Баянхошуу дэд төв , Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж хөгжүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих  төслийг эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хорооны иргэдтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,  Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа  нар уулзлаа. Долоон буудал орчмын нийт 156 га талбайг Улаанбаатар хотын 2 дахь дэд төв болгон хөгжүүлэхэд 200 мянган хүн амыг хамарсан үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой хот сүндэрлэн босно гэж урдчилан төлөвлөөд байна. Энэ нь Дархан хотоос 2 дахин том  хот болно гэсэн үг юм. 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар энэхүү Сэлбэ дэд төвийг байгуулж хөгжүүлэх бөгөөд Азийн хөгжлийн банкнаас  500 сая ам долларын санхүүжилтийг олгох юм. Сэлбэ дэд төвд урдчилан төлөвлөж байгаагаар парк ногоон байгууламж, оршин суугчдын соёл амралтын 2 томоохон хүрээлэн барихаас гадна, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг мөн барихаар төлөвлөж байна. Гэхдээ Азийн хөгжлийн банкны энэхүү төслийг УИХ-аар хэлэлцэж хэрэгжүүлэх эрхийг нь өгөх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batt:
hudla ym yrha bolul taarna
2015-01-04
zochin:
daraan Dambdarjaag buteegeerei
2013-04-15
zochin:
Baynhochuugaa buteej ehleegyi baij bas 7 buudaliig buteegeed ehelee yaydaa baiz ene hedelch hulgaichuudiig
2013-04-15
bitgii sh a a ta nar turuh tasag ch barij chadahgui bj:
h u d a l ch l a l a r u u d
2013-04-15
эхлээд:
эхлээд баянхошуундаа төвхнөөдөхөөч тэрний чинь дараа л үнэн гэж итгэхээр байна яриа болгон нь бүгд ирээдүй цаг дээр бүтээсэн гарт баригдаж нүдэнд үзэгдэх үр дүнтэй юм ганц ч байхгүй
2013-04-15
Irgen:
thh. yarial baihiin. ehluuleech dee
2013-04-15
Zochin:
7n buudal nerneesee hurtel evgui sonsogdoj bna. Boduul n neriig n bas solih blgui de
2013-04-15
zochin:
ingene tegne gej dandaa hudlaa heleh yumaa ene bas eeljit neg show biz de dandaa hudla amlaha boliochee
2013-04-15
Irgen:
thh. yarial baihiin. ehluuleech dee
toriin ondorlogt hurgey???:
darhanaas tom hot shineer bosoh ym bol tend odoogiin orchinii yduu oron gergui gereesee daijigch nart tsagdaagiin hanalt haraand baidag gazart unegui humuujuulegch baishin barij humuusiinh ni burtgej hayg bairshliig ni oloh heregtei tend hun huniig helmegduuldeg gazar baigaa baih aa. manai orny yduu irged setgehuin buruu ovchin gazar avch olon niitiig ulam yduuruulj baigaa ym. sanhuugiin tuslamj dutsan hun ter unegui baishind irvel tend ni sain duriin surgaltand oron gergui humuust bagshluulah heregtei bn. nom setguul zondoo hargdaj bn, ene nomnuudiig oron gerguun horoolold nomiin san tovloruulj yduu irgedee choloot bolovsrold horong hayah heregtei ted ynz buriin bolovsrol dagaad oorsdoo zamaa olood morooroo saihan amidrana daa. muudii ni avch yvdag humuus tsagdaagiin postod burtgeltei shuu dee???
2013-04-15
zochin:
Ерөнхийлөгч хотын төвлөрлийг сааруулна,Дархан Эрдэнэт гээд дагавар хотуудыг тэлнэ гээд байсан.Шинэ хотын даргын бодлого харин эсрэгээрээ байх шиг байна даа
2013-04-15
zochin:
uneheer bilwel saihnaa
2013-04-15