Дуучин PSY ”Gentleman”
Өмнөд Солонгосын дуучин PSY ”Gentleman” нэртэй шинэ дуу гаргажээ. Тэрбээр дуугаа Ганнам стилийн үргэжлэл хэмээн тодорхойлсон байна. Дуучин Psy шинээр дуулсан “Жентельмен” дуугаа өөрөө зохиосон бөгөөд энэ дууны бас нэг онцлог нь солонгос, англи хэл дээр амархан тогтоогдохоор энгийн үгнүүдээс сонгожээ. “Жентельмен” дууны продюссероор өмнө нь түүнтэй ”Ганнам стайль” дууг хамтарч хийж байсан Ю Кон Хен ажиллаж байгаа аж. “Жентельмен” дуу анх гарсан даруйдаа Солонгосын Mnet, Soribada, Naver Music, Olleh Music, Bugs, Melon зэрэг шилдэг дуунуудыг ардаа орхин дахин хит парадыг тэргүүлж эхэлжээ.
Өчигдөрхөн цацагдаж эхэлсэн ч энэ шинэ клипийг Youtube сайтад одоогийн байдлаар зургаан сая 900 мянган гаруй хүн үзжээ. Түүний өмнөх уран бүтээл болох “Gangnam Style” дууг нийт 1.5 тэрбум хүн үзэж дэлхийн дээд амжилт тогтоосон билээ.
Дуу судлаачдын гаргасан судалгаагаар их нэрд гарсан дууг судалж үзэхэд тухайн дуу олон өөр үгтэй бус нэг хэмжээнд цөөн үгийг давталттайгаар дуулсан байгааг олж тогтоожээ. Ийм дуу хүний сонсголд хурдан хоногшдог учраас богино хугацаанд хит дуу болж чаддаг аж.
http://youtu.be/ASO_zypdnsQ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ