
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн дахин санал хураалт өчигдөр болж МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар ялалт байгуулжээ. Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувь, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 46 хувийн санал тус тус авчээ. Тэгвэл Д.Сумъяабазар өнөөдөр 11:00 цагт Сонгионхайрхан дүүргийн тойргийн хороон дээр гишүүний түр үнэмлэхээ гардах юм байна.
Тус дүүрэгт нийт 179.824 сонгогч саналаа өгөхөөс санал хураалт дуусах үед 46 мянган сонгогч саналаа өгчээ. Хуульд зааснаар дахин санал хураалтад хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах тул сонгогчдийн ирц үүнд нөлөөлөхгүй юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ