Тагнуулын ажилтнуудын нэр хүндийг гутааж байна гэв

img

  Тагнуулын ерөнхий газраас  хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед тагнуулын байгууллагын удирдлага, албан хаагч, үйл ажиллагаатай холбоотой ташаа, улс төржүүлэх гэсэн, буруугаар мушгин тайлбарласан мэдээ мэр сэр нийтлэгдэх боллоо. Тухайлбал, Өвөрхангай аймагт гарсан хэргийг мушгин гуйвуулж, улмаар ТЕГ-ын удирдлага, томилгоотой холбогдуулсан бол албан хаагчдыг мөрийтэй тоглоом тоглож яваад баригдсан мэтээр тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтнуудын нэр хүнд, ёс зүйд бүдүүлгээр халджээ.

ТЕГ нь Олон нийттэй харилцах албаараа дамжуулан хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай ил тод, шуурхай зарчимч байдлаар харилцаж, аливаа хэрэг явдлын талаар бодит байдалд нийцүүлэн хуулийн хүрээнд мэдээлэл өгч хамтран ажилладаг билээ. Тиймээс нийгэмд хүргэж буй мэдээллийнхээ үнэн бодит байдлыг нягтлан шалгаж, албаны болон бусад эх сурвалжуудын мэдээлэлдээ дүн шинжилгээ хийсний эцэст олон нийтэд хүргэж байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч нараас хүсье” гэсэн байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тагнуулын байгуулга гэж Монголд байгаад тагнуулч гэдэгнь бас ажил хийдэг бол энэ олон газарын наймаа, энэ их олон лицэнз нэрээр эх орны маань талыг хятадууд эзэн суусныг юу гэж тайлбарлах вэ. Өөрсдийнх нь унхил дорой ялзарсан байдлыг хэлэнгүүт чих нь соотойгоод ирдэг ямар мундаг тагнуулын байгуулга тагнуул гээчид вэ та нар
2013-05-22
нэр хүндгүй тагнуул:
тагнуул маш муу ажиллаж байгаа нь үнэн.эх орноо худалдсан баяр, зоригт, гансүх, баярцогт нарын толгойг илээд байж байгаа чинь үүний нотолгоо биш үү. та нарыг ард түмэн бидний аюулгүй байдлын манаанд зогсож байгаа гээд татвар төлөөд байдаг.тагнуулчид та нар юу хийж байна.баярцогтын нууц дансыг танай тагнуул биш гадаадын сэтгүүлч нар илрүүлж байна.та нар ичихгүй байна уу.үхсэн хатсаны чинь нэр хүнд.та нарт нэр хүнд гээч юм үнэндээ алга.
2013-04-16
tagnuul:
ta 2 medeh albagyi.
2013-04-16
zochin:
chi medeh albagui
2013-04-15
АААААА:
ингэхэд та нар ер нь юу хийдийн?
2013-04-15