УИХ-ын 26 дугаар тойргийн хороо хуралдаж байна
УИХ-ын 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт өчигдөр 07.00 цагаас эхэлж 20.00 цагт дууссан юм. Сонгуулийн санал хураах явцад хэл ам багатай эмх цэгцтэй сонгууль болсон гэж хэлж болно. Өдгөө урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар олонхын санал авч ялалт байгуулаад байгаа юм. Гэтэл өрсөлдөгч намуудын зүгээс УИХ-ын 26 дугаар тойргийн хороо сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн гомдлыг холбогдох албанынханд гаргаад байна. Өөрөөр хэлбэл, сонгууль өчигдөр 22.00 цагт дуусгавар болох ёстой гэж тэд үзэж байгаа аж. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 26 дугаар тойргийн хороо яг одоо хуралдаж байгаа аж. Энэхүү хурлаас эцсийн байдлаар нэр дэвшигчийн нэр тодрох юм.


Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ