9400 сум, 275 ширхэг соёо хилээр гаргахыг завджээ

img

  Сүүлийн үед Гаалийн байгууллагаас хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад “Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх” зөрчил багагүй илэрсэн байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 13-ны  өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар АНУ-аас илгээгдэн ирсэн ачаа бүхий чингэлэгт эрсдэл тооцон биет шалгалт хийжээ. Шалгалтаар  Монгол Улсын иргэн О гэгч 9400 ширхэг ангийн зориулалттай бууны сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдан, эд зүйлийг гаалийн хяналт шалгалтаас нуун дарагдуулсан үйлдлийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн энэ сарын сарын 04 өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Монгол Улсаас БНХАУ-д илгээгдэх гэж байсан “С” ХХК-ний чингэлэгт шалгалт хийхэд боловсруулсан үхрийн хөх шир 8892 ширхэг гэж мэдүүлсэн бараа нь боловсруулалт хийгдээгүй үхрийн шир буюу дагалдах бичиг баримт, мал эмнэлэг лабраторын дүгнэлт нь хууль зөрчсөн байж болзошгүйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Дээрх улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан боловсруулаагүй үхрийн ширний үнийн дүн нь дунджаар 208 сая төгрөгийн үнийн дүнтэй байна. Түүнчлэн өнгөрсөн сарын сүүлчээр  Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч нар Монгол Улсаас Хятад улсад зорчих гэж байсан Хятад улсын иргэн Х-гийн ачаа эд зүйлд нарийвчилсан үзлэг хийхэд урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй ямар амьтны болох нь тогтоогдоогүй 275 ширхэг соёо шүдийг улсын хилээр хууль бусаар гаргах зорилгоор нуун далдалсан үйлдлийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн  Монгол Улсаас БНХАУ руу  зорчих гэж байсан 00-07 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркын суудлын автомашин болон зорчигч Г нарт үзлэг шалгалт хийхэд мөнгөн тоногтой иж бүрэн эмээл гурав ширхэг, баринтагтай эртний судар тав,  түүх соёлын бусад дурсгалт зүйл есөн ширхэгийг гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн  түүх соёлын эд зүйлийн зэрэглэл тогтоолгох зорилгоор шинжилгээнд явуулжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
aimag sumiin zasag darga ,baigal hamgaalagch nartai holbootoi hereg baih .Ezediig ni oloh bailgui dee
2013-04-16
baagii:
130 baavgai bish 300 gej toolson gesen odoo baavgai duussan biz arai ch dee
2013-04-15
ХИЙСЭН ЭЗНИЙГ НЬ ОЛ:
МЭДЭЭЖ ТЭР ХЯТАД ХӨВЧИД ГАНЦААРАА ОЧООД ЭНЭ ОЛОН БААВГАЙ АГНААГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНӨӨС ЮУГАА Ч ӨГӨХӨД БЭЛЭН БАЙГАА ТЭР ХҮМҮҮСИЙГ ОЛЖ МАШ ӨНДӨР ТӨЛБӨР ТОГТООЖ БАЙМААР БАЙНА ТЭГЭХГҮЙ БОЛ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВЧ БОЛОХ Л БҮХ ЮМ УСТАХАД ОЙРХОН БАЙНА
2013-04-15
tumen:
ene nogoon hugjiliin yam nogoon. nam. oyn said odoo ajillaj baigaa buh humuusig arga hemjee avaa said ogtsroh estoi. tuuhen baihgui 130 baavgai alsan baina shuudee
2013-04-15
zochin:
Yag yag hezee negen tsagt garch l taarna daa
2013-04-15
mongolchuud:
Arai ch dee. Hamag amitniig alaad duuslaa. nygel ni nydeeree garaasai bilee.
2013-04-15