Арилжааны долоо хоногийн тойм

img

Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр 5 удаагийн арилжааг явуулж, нийт 80 ХК-ийн 982.4 мянган ширхэг хувьцааг 5.9 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 21005.53 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 125.3 нэгжээр буюу 0.6%-иар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 54.2 тэрбум төгрөгөөр буюу 2.4% буурч, 2 их наяд 216.2 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сөдөт /101.1%/, Ундарга өмнөговь /101.0%/, Арбаянхангай /100.7%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Бэрх уул /28.6%/, Монгол нэхмэл /12.1%/, Шивээ овоо /8.6%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 80 үнэт цаас арилжигдсанаас 59 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /343.6 мянган ширхэг/, Багануур /340.6 мянган ширхэг/, Гермес центр /105.4 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Багануур /5.3 тэрбум төгрөг/, Шарын гол /246.8 сая төгрөг/, Таван толгой /52.5 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ