Элтон Жон нөхрийнхөө хамт хүү үрчилж авлаа
Алдарт дуучин Элтон Жон гомосексуал гэдгээ зарлаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ. Тэрээр Канадын дизайнер, кино найруулагч Дэвид Ферништэй гэрлэснээс хойш амар амгалан амьдарч байгаа. Гэвч тэдний амьдралд хүүхэд үгүйлэгдээд байгаа тухай Элтон сүүлийн үед байн байн ярих болсон юм. Элтон Украинд хандивын ажиллагаанд оролцож явахдаа асрамжийн газарт амьдардаг Лев хэмээх хүүг хараад үрчилж авахыг ихэд хичээсэн удаатай. Гэлээ ч хүүгийн эх дуучинд хэрхэвч үрээ өгөхгүй гэж хатуу мэдэгдсэнээр найдлага нь талаар болсон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө өнгөрсөн зул сарын баяраар Элтон Жоны гэр бүл хүүтэй болжээ. Элтон, Ферниш нар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн бүсгүйгээс хүү өргөж аваад Закари Жексон Левон Ферниш-Жон гэж нэрлэсэн байна. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ