
Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын иргэн Д нь бусдын бичиг баримт ашиглан улсын хилээр эд зүйл нэвтрүүлэх гэж байсныг хилчид таслан зогсоожээ. Энэ хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан бөгөөд тэрээр 39-12 УБО улсын дугаартай микро автобусанд 33 кг мах, 35 кг зэс тээвэрлэж явсан байна. Уг иргэнийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ