СХД-ийн сонгуулийг хүчингүйд тооцох ёстой гэв
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дахин сонгууль өчигдөр болж, МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумъяабазар сонгогчдын 55 хувийн саналаар ялалт байгуулсан тухай тойргийн хорооны урьдчилсан мэдээлэл гарсан юм.
Гэвч уг тойргийн хороо сонгууль зохион байгуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 44.1 дэх хэсэгт зааснаар сонгуулийн өдөр 07.00-22.00 хүртэл иргэдийн саналыг авна гэсэн заалтыг ч зөрчсөн байна.
Тиймээс Сонгинохайрханы УИХ-ын 26 дугаар тойргийн хорооны сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэрийг гаргах ёстой хэмээн АН-ын бүлгийн зүгээс үзэж байгаагаа мэдээлж байна. Харин УИХ-ын 26 дугаар тойргийн хорооныхон “Журам өөрчлөгдсөнийг мэдээгүй” хэмээн тайлбарлаж байгаа гэнэ. Эл асуудлаас үүдэн арга зүйн зөвөлгөө өгч ажиллааагүй СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал ч яригдаж эхэлсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ