Малчдад туслах цуваа орон нутгийг зорилоо

img

  Хаврын урин дулаан цаг ирж байгаа ч одоогийн байдлаар улсын хэмжээнд есөн аймгийн 29 суманд хаваржилт хүндрэлтэй байгаа юм. Иймд дээрх аймаг сумдын тул малчдад туслах цуваа өнөөдөр 22-ын товчооноос орон нутгийг зорилоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилсан “Малчдадаа туслая” аяныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам зохион байгуулснаас хойш хоёр дахь ээлжийн тусламжийн цуваа  өнөөдөр хөдөлж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард тусламжийн цувааны эхний ээлж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандивласан 600 тонн тэжээл, 50 сая төгрөгийн бараа, эд материалыг малчин айл өрхүүдэд хүргэсэн. Харин энэ удаад Архангай, Дорнод, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Завхан Увс зэрэг аймгийн сумдад хүргэхээр 310 тонн тэжээл тээвэрлэж байна. Тусламжийн цувааг мордуулах арга хэмжээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал холбогдох бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн энэ үеэр хаваржилт хүндэрсэн аймгийн малчдад туслахаар “JCI Mongolia” олон улсын байгууллагын залуус удтал мартагдаад байсан “Илгээлтийн эзэд” хэмээх эрхэм нэрийг өвөртлөн орон нутгийг зорив.       П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huduunii hun:
malchnii amidral mdehgui bj olon yum yridag uhaantai hotiinhon ih bljee tee chaawaas. mal yaj malladgiig mddeg bolchood olon yum yrij bai.
2013-04-16
Anonymous:
Ene teneg malchid yg maltaigaa taarsan hunuus. Avhaa l medne uguhuu medkuu hunii umnuus amidarch bgaa ym shig l hamag ymaa hanguulaad belduuleed. tiim bj mahniihaa uniigch buulgachihgui 5 say maltai bj kg mah 10000 hursen uls lav manaih shig bhgui.yadaj ulsiin asramjiin gazruudad neg honi setgeleerei belgelj uzsen hun lav bhgui dee teed buun buunuuruu hotod orj irj yg malshigee erguuttsen yvna.
2013-04-15