
“Ice top” хамтлагийн дуучин Э.Хатанбаатар буюу Хаагий нойр булчихайн хорт хавдарын улмаас гадаадад эмчлүүлэх шаарлагатай болсон. Урлагийнхан Хаагийд туслах зорилгоор дөрвөн удаагийн хандивын тоглолт зохион байгуулсан юм. Гэвч Хаагийгийн эмчилгээний зардал болоод Японы визэнд ороход нэлээдгүй хүндрэл учирсан гэнэ. Тэрбээр энэ тухайгаа их аварга Д.Дагвадоржид уламжилжээ. Их аварга түүний хүсэлтийг найрсагаар хүлээн авсан төдийгүй элэг нэгт дүүдээ халуун сэтгэлээр туслахаар шийдсэн тул өнөөдрөөс Хаагий арлын орныг зорьж, эмчилгээндээ орохоор боллоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ