
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар гадаадад данс эзэмшиж байсан нь илчлэгдэж, ёс зүйн алдаа гаргасан УИХ-ын гишүүн С.Баярцогтын асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын дэд даргын алба хашиж буй С.Баярцогт дээрх асуудалтай холбоотойгоор өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Батцогт, Н.Батцэрэг, Г.Уянга, М.Сономпил, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар УИХ-ын дэд дарга С.Баярцогтын офшоор бүс дэх нууц данстай холбоотойгоор байр сууриа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр илэрхийлжээ.УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг нухацтай авч үзэж, хуулийн дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо ойрын үед хэлэлцэх гэж байгааг энэ үеэр хэлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ