Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоов

img

  Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгасан билээ. Иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн дагуу үүсгэсэн ийнхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн их суудлын хуралдааныг 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр  хийхээр товлосон байв. Гэвч хуралдаанд бэлтгэх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва тушаал гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон тухайгаа Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн байна. Нэгэнт Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилж, иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн шаардлага хангагдсан тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож улмаар энэ дүгээр сарын 17-ны өдөр хийхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан цуцлагдсан болохыг Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хүн:
Хулгай хийсэн хүн хэрэг нь илрэх гээд ирэхээрээ өөрөө цагдаа дээр очоод МИНИЙ БУРУУ БАЙСАН байнаа дахиж хулгай хийхгүй ээ өршөө намайг гэж байгаа юм шиг
2013-04-17
zochin:
khetsuu boljee
2013-04-15
galaa:
deer bichen khyn ynekheer zov bichsen bain talarkhaj bain
2013-04-15
zochin:
terbishdagva ta onoodriin sonind bi khyyl zorchoogyi geed bichsen baisan. tegvel khudal yarsan yum bishyy. Tanii khyyl zochson n notlogdson bain. Yndsen khuuliin tsetsiin khevlel khudlaa bicheegyi baikh. Ta yaj ingej suurin deeree khudal yarj bain aa. tegekheer mongoliin jiriin olon irgen tanii khudalchiig medlee. yamar muukhai khudalch yum be neg ikh shudraga tsarailaad baidag tand ichikh bulchikhai bain uu odoo bas erenkhiilogchid sanaatai baigaa. Ard tymen sokhor dylii bishee. Odoo tanii ylas toriin karaer duussan bain aa
2013-04-15
.....:
Энэ хэдэн САЙД нар ер хуулиа мэддэг юм болов уу. Ийм хүмүүсээр бид удирдуулаад суугаад байх юм уу.ОГЦОРУУЛААЧ.
2013-04-15
зочин:
Амар юмаа. шийд гаргаж л байдаг хэрэг бишдвэл өөрөө цуцалчихдаг. Энэ төрд эрүүл хүн байна уу? Өнөөдөр Тэрбишдагва ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлвэл өрсөлдөнө гэх маягийн мэдэгдэл хээв нэг хийж байсан. Тэгвэл сайхнаар бодъё. Ерөнхийлөгч болгочихвол гаргасан буруу шийдвэрийг нь хэн хүчингүй болгох вэ?. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ээ? гэж....
2013-04-15