
“Монгол орны хөгжилд" оюутны эрдэм шинжилгээний хурал энэ удаа "Инноваци-Ногоон хөгжил" сэдвийн дор болох гэж байна. Уг хурал нь нийгэмд тулгарсан асуудлыг тодорхойлох, шүүмжлэлтэй хандах, оновчтой санаа дэвшүүлэх, зөв шийдэл боловсруулах чадварыг оюутнуудад олгох зорилготойгоороо онцлог. Энэхүү эрдэм шинжилгээний хурал энэ сарын 19-д “Цахим Өртөө” коллеж дээр зохиогдох юм байна. "Инноваци-Ногоон хөгжил" сэдвээр шалгарсан илтгэлийн эзэн Лондон хотноо ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтанд оролцож, бүтээлээ хэлэлцүүлэх эрх авах гэнэ. Харин дэд байрт шалгарсан бүтээлийн эзэн нэг жилийн сургалтын төлбөрөөр, гутгаар байрынх нь хагас сая төгрөгөөр шагнуулах юм байна. Нэмж дуулгахад, уралдаанд их, дээд сургуулийн оюутнууд ганцаараа буюу багаараа оролцож болох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ