Н.Энхболд: Д.Сумъяабазарыг илт давуу яллаа гэж СЕХ-ноос мэдэгдсэн

img

  УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар ярилцлаа. МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байнгын хороо болон нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайдыг ямар үндэслэлээр огцруулах гээд байгаа, ямар хууль тогтоомж зөрчсөн, энэ нь ямар муу үр дагавар авчирсан, цаашдаа энэ байдлаараа үргэлжилбэл Монгол Улсын хувь заяанд ямар үр дагавар авчрах талаас нь тайлбарлаж олон нийтэд ойлгуулна гэдгээ МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ. Мөн хуулийн байгууллагуудтай холбоотой багц хуулийн төслийн хувьд нэлээд нухацтай ярилцах ёстой гэж үзэж байна. Тиймээс намын бүлгээс ажлын хэсэг байгуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулахаар болжээ. Эдгээр хуулийн төслийг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй бөгөөд УИХ туйлын хянуур, болгоомжтой, ажил хэрэгч хандах шаардлагатай аж.  Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл маш ерөнхий, зохицуулах хүрээ нь ойлгомжгүй, чиг үүргийн онцлогт нь тохирсон нарийвчилсан зохицуулалт байхгүй, тунхаглалын шинжтэй болсныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцоллоо. Мөн эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байхад байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад зогсохгүй олонхийн бүлэг гар дээрээ ирээгүй хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжсэн байна. Эдгээр хуулийн төслийг агуулга талаас нь харвал хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн дээр бүх эрх мэдэл төвлөрөхөөр хийгджээ. Ийм учраас зургаан хуулийн төслөөс хоёрыг нь хэлэлцэх боломжтой, бусдыг нь судлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ. Үүнээс гадна Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн ганцхан заалтыг өөрчлөх бус энэ хуулийг бүхэлд нь шинэчилж, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзэж байна. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид цаг үеийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос тодрууллаа.  -Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалт хоёр цагийн өмнө өндөрлөсөн нь хууль зөрчсөн гэсэн маргаан үүсгээд байна.Тэгвэл дахин санал хураалт хүчингүй болно гэсэн үг үү? -Сонгинохайрхан дүүрэгт 2012 онд болсон УИХ-ын сонгуулийн тухайн тойргийн дахин санал хураалт өчигдөр дангаараа явагдсан. Тойргийн хороо болон СЕХ-ноос МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 53.31, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 43.21 хувийн санал авлаа, сонгууль хуулийн дагуу явагдаж дууслаа гэж мэдэгдсэн. Бид ийм мэдээлэлтэй байгаа. Манай намаас нэр дэвшигч Д.Сумъяабазар өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авч байгаа.  -Гэхдээ цагийн асуудал эргэлзээ төрүүлээд байгаа юм биш үү? -Би тодорхой хэллээ. Энэ бол дахин санал хураалт. Өнгөрсөн оны сонгуулийн үргэлжлэл. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн сонгогчдод хандан саналаа 20.00 цаг хүртэл өгөөрэй, СЕХ-ноос зарлаж байна гээд мэдээлээд л байсан шүү дээ. Одоо эргэлзэж бие биеэсээ асуухын хэрэг юу байна. СЕХ-ноос хийсэн санал тооллогын машин 20.00 цаг гэхэд автоматаар хаагдчихдаг гэсэн. Тэгэхээр цагтай холбоотой асуудлыг сонгууль зохион байгуулдаг СЕХ, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, Ерөнхий сайдаас асуусан нь зөв болов уу.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dani:
Of the panploy of website I\'ve pored over this has the most veracity.
2013-04-25
ogii:
22 hursen bol 20 tsag bsan geh bsan elbegee huyagaa tuunii nohod bolioch ee boh bsan ch yadag yum ard tumen songoltoo hiisen ard tumnii songolton deer ajiilah erh ardchilsan namd bhgui ee
2013-04-17
batchaa:
uls oron yaj hujih ve de buh hereggui shuu de
2013-04-16
Dani:
Of the panploy of website I\'ve pored over this has the most veracity.
Эбэг дэмжигч:
АН өөрснөө сонгууль зохион байгуулчихаад ард нь ингэж новширвол харин шог л байна. Эрхэмээгээ гаргаад Элбэгээгийнхээ сонгуулийг будаа болгож болох л юм, өөрснөө хүсвэлт хи хи хи
2013-04-16
Эбэг дэмжигч:
Тэгээ 22 хүртэл санал авах байсан юм уу? Тэгсэн болн энэ АН бас л 20,00 гэсээр байтал 22 хүрлээ, тооцохгүй л гэх байсан даа. Өөрийнх нь хүн ялсан бол бөөн баяр яллаа гээд л сууж байх байсан. Нэр хүндээ бүр алдаж дууслаа ш дээ. Элбэгээд л суу ш дээ, ингэж ихээхэн тэнэгтээд байвал. Эбэ тэрийгээ мэдэж байгаа байлгүй дээ
2013-04-16
сонгогч:
УИХг СХД н бөхийн өргөө гэж бодож УИХ бөхөөр дутаад байгааг анзаарчээ дуракууд
2013-04-15
ноёны бөх:
ноёны бөх хэзээ унаж байлаа давуул давуул
2013-04-15
BaBa:
Turiin hunii hamgiin turuund murduh yostoi zuil huuli shuu dee. Aldaa gargasan ni erh barigchid ni unen bolovch turiin tushee hun ulaan tsagaan huuli zurchigdsun baihad nadad ashiggui bolchih tul ingeed huulia zurch gej baigaa ni denduu uvaigui bna. Huuli yamarch tohioldold heregjij baih yostoi shuu. Sumiya yaldagaaraa yalna l biz gehdee l huuli heregjih yostoi ni l unen yumdag. Erh barigchid hariutslagaa huleetsgeen biz. Huuliin heregjiltend sanaa tavih yostoi UIH yu hiij baisan yum be? SEH-nii darga Sonomtseren, UIH-iin darga Z. Enkhbold nar ogtsroh yostoi.
2013-04-15
goybf:
Tiinshdee zow shdee.AH ii durakuuud uursduu 20tsag gecheeed
2013-04-15