
Ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй хүмүүс бол цагдаагийн албан хаагчид юм. Өдөр шөнө, халуун хүйтнийг үл ажран үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын ар гэрийн амьдралыг түүний хань ижил үр хүүхэд нь үүрч явдаг. Төр түмнийхээ төлөө зүтгэж амгалан тайван байдлыг сахин биелүүлэхэд хүчин зүтгэж буй цагдаагийн албан хаагчдын ажилдаа амжилт гаргахад нөлөөлдөг ар гэрийхэнд сэтгэлийн дэм хайрлах зорилгоор гэнэтийн бэлэг барьжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цагдаагийн I хэлтэстэй хамтран “Урам зоригоор ажлын бүтээмжийг дэмжих” аяны хүрээнд ажлын үр дүн болоод бусдын хүндэтгэлийг хүлээсэн албан хаагчдынхаа ар гэрийхэнд нь гэнэтийн бэлэг барьсан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсанаар хувийн амьдрал болоод албан ажилдаа хандах хандлагад эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ ар гэрийнх нь болох аав ээж, хань ижил, үр хүүхдэд нь бахархах сэтгэлийг төрүүлж чадсан гэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ