
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. зөвлөгөөний үеэр өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. НЦГ өнгөрсөн өдрүүдэд нийтдээ 618 гэмт хэрэг зөрчлийн дуудлагаар ажилласан байна. Мөн хотын захын гэр хорооллуудад нийслэлийн цагдаагийн газрын шинэ хэлтэс байгуулагдан ажиллах болсон байна. Одоогоор Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, Яармагт шинээр цагдаагийн хэлстийн байр барих тухай тендрийн зарыг нээлттэй мэдээлжээ. Нийслэлийн цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 51 мянган аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан зургаа, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан нэг, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ явуулж байсан гурван аж ахуйн нэгжийг илрүүлж, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан таван зөрчлийг илрүүлэн зогсоож, зохих хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ