Н.Идэрмөнх шилдэг тамирчнаар тодорлоо

img

Сонирхогчдын боксын улсын дөрвөн удаагийн аварга, Кикбоксын дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит өсвөр, залуучуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод боллоо. Тэмцээнд дөрвөн аймгийн 100 орчим өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүд эрэгтэй найм, эмэгтэй 46 кг-ын жинд тулалдаж аваргуудаа тодруулжээ. Ийнхүү багийн дүнгээр “Жанжны алдар” клуб 53.5 оноогоор тэргүүлсэн бол Дорнод аймгийнхан удаах байрт шалгарчээ. Харин тэмцээний шилдэг тамирчнаар “Жанжны алдар” клубийн тамирчин Н.Идэрмөнх тодорсон байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Жанжны алдар клубт амжилт хүсэе
2013-04-19