Д.Тэрбишдагва Үндсэн хууль зөрчсөн үү

img

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгасан билээ.

Иргэн П.Сэрчмаагийн өргөдлийн дагуу үүсгэсэн ийнхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн их суудлын хуралдааныг 2013 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр  хийхээр товлосон байв. Гэвч хуралдаанд бэлтгэх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва тушаал гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон тухайгаа Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн байна. Нэгэнт Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилж, иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн шаардлага хангагдсан тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хийхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан цуцалжээ. Үүний өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчин Тагнуулийн Ерөнхий газрын дэд даргыг томилсон асуудал Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн юм.  Уг маргааныг хэлэлцэхийн өмнөх өдөр Засгийн газрын тэргүүн  өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байв.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TUNGALAG:
ZVVN SALAAND HIISEN HVVHDIIN TOGLOOMIIN TALBAIGA NEG ERGEEREI ZAMIIN HURD SAARUULAGCH HIIBEL DAHIN HIIHDIIN AMI NAS HOIROHGVI DE TERBISHDAVGAA
2013-04-16
TUNGALAG:
SETGEGDEL BICHEHEER ORDGVI UYM B.A
2013-04-16
mongol:
Hehe eronhii saidtaigaa bairtsaj bgan eronhii said ingej togloj bhad urwagch bl argagui sh de
2013-04-16
Нэг л биш дагва:
Тэрбишдагва бол нэг л биш бөгөөд адгийн тэнэг нөхөр юм аа
2013-04-16
TUNGALAG:
SETGEGDEL BICHEHEER ORDGVI UYM B.A
......,,:
Энэ хэдэн дарга нарыг бугдийг нь ОГЦОРУУЛ.
2013-04-16
irged:
ene zasgiin gazar arai l bishee
2013-04-16