
Ашигт малтмалын газрын экс удирдлага Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхийн шүүгчид ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон шийтгэлийг хөнгөрүүлжээ.
Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт 6.6, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын дарга Т.Даваацогтод 6, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, Н.Бат-Ирээдүй нарт 5.1 жилийн хорих ял оноож байсан юм.
Тэгвэл өчигдрийн давж заалдах шатны шүүх хурлаар дээрх дөрөвийн ялыг хөнгөрүүлсэн байна. Уг шүүх хурлын талаар өнөөдөр Нийслэлийн Шүүхээс мэдээлэл хийхээр товложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ