Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурлууд

img

-Үндэсний мэдээллийн төвд 10.30 цагаас Дахин санал хураалтын хууль бус үйл ажиллагааны талаар Шударга сонгууль, хуульчдын холбооноос мэдээлэл хийнэ 11.30 цагаас Цусны нөөц бүрдүүлэлтийн талаар Монголын Улаан загалмай нийгэмлэг, ЭМЯ хамтран мэдээлэл хийнэ. -Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 ССАЖЯ, БШУЯ, “Дархан суурьшсан монголчууд” ТББ хамтран “Монголын төлөөх зүрх бүхэнд” арга хэмжээг хөдөө орон нутагт зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 11.30 Монголд анх удаа электролиз ус буюу "Био ус" үйлдвэрлэн, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ. Хүн төрөлхтнийг түгшээж буй байгаль, дэлхийн эко систем дэх агаар, ус, хөрсний бохирдлыг шийдэж чадахуйц шинэ техник технологи, шинэ бүтээгдэхүүний талаар мэдээлнэ. 12.00 Төрийн албан хаагчдын холбооноос Ерөнхий сайд удаа дараа Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.30 “Тамбов цэргийн химичид” ТББ-аас үйл ажиллагааныхаа талаар болон Багахангай дүүрэгт химийн хог хаягдал хадгалалтанд авсан асуудлаар мэдээлэл хийнэ. 13.00 Байгаль орчны иргэний зөвлөлөөс “Эзэнгүй ойн түймэр ихэслээ, УИХ-ын гишүүд ч түймэр тавьдаг боллоо” хэмээн сэтгүүлчдэд хандлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sonrhogch:
Undesnii medeelliin tovd boloh 11:30-iin hurliin talaar medeh gsn ym. Medeelliig hezee oryylah ve
2013-04-16