Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна

img

2013 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон  говийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи  нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 5-10 метр, төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн  зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон  болон цасан шуурга шуурна.  Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар 0-5 градус,  Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 6-11 градус,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, Алтайн уулс, говийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ