Хүүхдэд шаардлагатай стандартуудыг шинээр боловсруулна

img

Хүүхдийн төлөө үндэсний газрын уулзалтын танхимд  өчигдөр ТББ-уудын тэргүүлэгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Хүүхдийн төлөө үндсэний газрын дарга И.Нарантуяа, Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Х.Баавгай, Мэдээлэл судалгаа мониторингийн газрын дарга Ч.Эрдэнэбат болон ХТҮГ-ын бусад холбогдох хүмүүс оролцсон юм. Төрийн бус байгууллагуудаас Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Экпат Монгол үндэсний сүлжээ, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний сүлжээ, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сүлжээний  төлөөлөл хүрэлцэн ирсэн. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар ба иргэний нийгмийн байгууллагууд Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилэсэн  төслийг боловсруулахад ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн харилцан мэдээлэл солилцох, байгууллагуудад тэгш хүргэх, олон улсын жишгээр бий болсон арга зүй туршлагаа түгээх, бие биенээсээ суралцах, бодлого хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, ТББ-уудад сургалт явуулах эрх зөвшөөрлийг олгох, сургалтын шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний академик байгууллагаа түшиглэж ажиллах зэрэг асуудлыг ярилцлаа. Мөн хүүхдийн аж байдлын талаархи судалгааг тогтмол хийх, хүүхдэд хүргэх үйлчилгээг ТББ-аар гэрээлж гүйцэтгүүлэх, хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай стандартуудыг шинээр хамтран боловсруулах, Халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдэд хяналт тавих, бусад салбарын яамдтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ