Амь үрэгдэгсдийн тоо 12 боллоо
Бостоны марафоны үеэр болсон дэлбэрэлтийн тухай дэлхийн томоохон хэвлэл агентлагууд дэлгэрэнгүй мэдээлэл цацаж эхэллээ. Дэлбэрэлт эхний гүйгчийг барианд орсноос хоёр цаг гаруйн дараа болсон гэж “Би Би Си” мэдээлжээ.
Америкийн хэвлэлээр амь үрэгдсэн хүний тоо одоогийн байдлаар 12 болж, 134 хүн шархдаж хүнд, хөнгөн гэмтэл авсан. Тэднээс 17 хүн маш хүнд байдалтай байна. Бостоны цагдаа нар ойр орчмыг шалгаад бөмбөг олоогүй хэмээн ярьжээ.
Харин “Ассошейтэд пресс” агентлаг хүчний байгууллагын зарим эх сурвалж дэлбэрээгүй байсан хоёр бөмбөг олдсон хэмээн ярьсныг дамжуулж байна. “Си Эн Эн” ч мөн адил утгатай зүйл мэдээлжээ. “Wall Street Journal” сонины твиттер хаягаар дэлбэрээгүй таван бөмбөг олдсоны нэг нь дэлбэрэлт болсон газрын дэргэдэх зочид буудлын дэргэд байсан гэжээ.
Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандан яаралтай мэдэгдэл хийж Америкийн эрх баригчид бөмбөг дэлбэлсэн хүнийг олоогүй ч нягт нямбай ажиллаж эрэн хайх болно гэдгээ амлаж байна гэжээ. “Би Би Си”-гийн тоймч Обама хэлсэн үгэндээ алан хядлага гэдэг үгийг хэрэглэсэнгүй хэмээн тодотгож байна.
Сонирхуулах тоо баримт
Бостоны марафон 117 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг
Хэвлэл мэдээллээр хамгийн их цацагддаг спортын төрлийн нэг. Тухайн үеийн хэвлэлд Америкийн хөлбөмбөгийн Супер цомын дараа олонтаа дурдагддаг аж.
- Марафоныг Бостоны Хөнгөн атлетикийн ассоциац зохион байгуулдаг
- Энэ жил тус марафонд 90 орны 28 мянган тамирчин оролцжээ
- Тэмцээнийг жил бүр 500 мянган хүн үздэг
- Энэ онд тэмцээний сан 806 мянган ам.доллар хүрсэн
- 1975 оноос Бостоны марафонд тэргэнцэртэй хүмүүс оролцох болсон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ