Аваргууд ням гаригт тодорно
Спортын төв ордонд Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Энэ жилийн улсын аваргад эрэгтэй 32, эмэгтэй 20 багийн тамирчин оролцож байгаа юм.
Эдгээрээс 17 баг тамирчин хөдөө орон нутгаас оролцож байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордон, Хан-Уул дүүргийн спорт зааланд явагдаж байна.
Тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодрох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ