![906706_596942890316779_1649432403_o1287132172013-04-15-17-48[www.urlag.mn]](http://www.shuud.mn/wp-content/uploads/2013/04/906706_596942890316779_1649432403_o1287132172013-04-15-17-48www.urlag_.mn_-600x600.jpg)
Орчин үеийн жүжгийн зохиолоороо нэрд гарч, Геннисийн номонд бичигдсэн Францын алдарт зохиолчийн бүтээлээс сэдэвлэсэн жүжгийг хошин урлагийн "Маск продакшн"-ы уран бүтээлчид ирэх сарын 02- оос үзэгчдийн хүртээл болгоно.
Тус хамтлагийнхан анхны инээдмийн жүжиг болох уг уран бүтээлийнхээ бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ.
Энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар тус продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан ажиллаж байгаа бол жүжигчин М.Баярмагнай гол дүрийг бүтээж байгаа гэнэ.
Түүнчлэн жүжигчин н.Алтанцоож шинэ тавигдах жүжгийн дууны шүлгэн дээр ажиллаж байгаа бол жүжигчин Э.Алдар орос хэлнээс орчуулж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ