Сонгуулийн хууль зөрчсөн, зөрчөөгүй


УИХ-ын 26 дугаар тойргийн хорооны дахин санал хураалт 22.00 цагт дуусах байсан ч 20.00 цагт хаах тухай шийдвэрийг тус тойргийн хорооны дарга М.Баасандорж гуравдугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор гаргасан.
Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн дахин санал хураалтыг Орон нутгийн сонгуультай давхцуулан нэг өдөр зохион байгуулах болсонтой холбогдуулан 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд УИХ-аас тогтоол гаргаж дахин санал хураалт дуусах хугацааг 20.00 байсныг 22.00 цаг болгож өөрчилсөн. Тиймээс 26-р тойргийн хороо яагаад ийм шийдвэр гаргасныг тогтоож, СЕХ хариуцлага тооцох ёстой. Хэрэв дахин санал хураалт хүчингүй болбол дахин сонгууль зохион байгуулах талаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. АН-ын гишүүд тойргийн хороог алдаатай тогтоол гаргаж, улсын мөнгө үр ашиггүй зарцуулсанд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудалд анхаарал хандуулж, алдааг нь олж тогтоох байх.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хийсэн мэдэгдэлд гайхаж байна. Сонгинохайрхан дүүргийн тойргийн хороо нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй. УИХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд гаргасан тогтоол нь зөвхөн шинэ сонгууль эсвэл дахин сонгуульд хамаатай. /Жич: 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын даргын захирамжаар гаргасан тогтоолын хоёрдугаар зүйлд “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1 дэх хэсэг, 45 дугаар зүйлийн 46,1 дэх хэсгийн 20.00 цаг гэснийг 22.00 гэж өөрчилсүгэй” хэмээн заасан/
Түүнээс биш дахин санал хураалтад хамаагүй. Тиймээс тойргийн хороог хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. Тойргийн хороо одоо хуралдах гэж байна. Энэ хуралдаанаас шийдвэр гарч, ялалт байгуулсан Д.Сумъябазарт түр үнэмлэхийг нь олгоно гэдэгт найдаж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ