Д.Батхуяг нарт оноосон ялын талаар мэдээлэл хийнэ

img

  Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүсэн. Шүүхийн шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Нийслэлийн шүүхээс 12.00 цагт өгөхөөр болжээ. Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт 6.6, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын дарга Т.Даваацогтод 6, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, Н.Бат-Ирээдүй нарт 5.1 жилийн хорих ял оноож байсан юм. Тэгвэл өчигдрийн давж заалдах шатны шүүх хурлаар дээрх дөрөвийн ялыг хөнгөрүүлсэн байна. Тодруулбал, Д.Батхуягийн ялыг дөрвөн жил гаруй, бусад гурван хүний ялыг гурван жил гаруй болгож, хөнгөрүүлсэн тухай мэдээлээд байгаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Avligachidyn yal ni bagadsan baina shuu dee? nasaar ni horoichee.
2013-04-16