Олон улсын симпозиум болно

img

  Англи хэлний хөтөлбөрийн магадлан итгэмжлэх холбоо буюу CELPA, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, АНУ- ын Боловсролын үнэлгээний төв зэрэг байгууллага хамтран хамтран “Ажлын байрны англи хэлний боловсрол” олон улсын симпозиумыг энэ сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус симпозиумд Монголоос гадна АНУ, БНХАУ, Япон, Австрали зэрэг найман орны судлаач эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлэхээс гадна төрийн болон хувийн хэвшлийн 150 орчим удирдах ажилтан, ажилтан албан хаагч, оюутан судлаачдын төлөөлөл оролцоно юм. Энэхүү симпозиумаар англи хэлний боловсролын асуудлыг олон талаас нь хэлэлцэж, Монголын залуу боловсон хүчнийг дэлхийн зах зээлд өрсөлдөх түвшинд хүргэхэд англи хэлний гүйцэтгэх үүргийн талаар ярилцах юм байна. Түүнчлэн бүх нийтийн англи хэлний боловсролоос гадна ажлын байрны англи хэлний боловсролын асуудлыг түлхүү авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал Монгол Улсын төр захиргаа, аж ахуйн нэгж байгууллагууд олон улсын түвшинд харилцах англи хэлний мэдлэг, чадвартай хүний нөөцийг сонгон шалгаруулалтын талаар хэлний мэргэжилтнүүд, судлаачид болон шийдвэр гаргагчид, ажил олгогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. Симпозиум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд судлаачдын илтгэлийг товхимол болгон хэвлүүлж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд болон их дээд сургуулийн ном сангууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад хүргүүлэх юм. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ