
Баавгайн 275 ширхэг соёог хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийнхан илэрүүлжээ. Сүүлийн үед Гаалийн байгууллагаас хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад “Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх” зөрчил багагүй гарсан байна. Тухайлбал, Замын-Үүдийн гаалийн газрын байцаагчид урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй ямар амьтны болох нь тогтоогдоогүй 275 ширхэг соёо шүдийг улсын хилээр хууль бусаар гаргах зорилгоор нуун далдалсан үйлдлийг илрүүлсэн байна. Энэ хэргийг Монгол Улсаас БНХАУ-д улсад зорчих гэж байсан Хятад улсын иргэн Х-гийн ачаа эд зүйлд нарийвчилсан үзлэг хийхэд илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ соёо шүднүүд нь баавгайнх болох нь тогтоогджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ