БНАСАУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Элчин сайд Хон Гю итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг дурдаж хоёр орны уламжлалт сайн харилцаа цаашид ч үргэлжилнэ гэдгийг тэмдэглэлээ. Элчин сайд Хон Гю БНАСАУ-ын залуу лидер Ким Чен Уны мэндчилгээг уламжилж Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-д айлчлах урилгатайг дахин нотлов. БНАСАУ эдийн засгийн шинэчлэлийг идэвхжүүлэх чиглэлтэй байгааг Элчин сайд хэлж байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлт хийж байсан туршлагаасаа тус улстай хуваалцахад бэлэн гэдгээ хэлэв.

Уулзалтаар Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны аргаар шийдэх тухай асуудлыг хөндөн ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч “Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны арга замаар шийдэхэд Монгол Улс нэмэр хандив оруулах боломжтой. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээр байгуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар хоёр талын болон олон талын уулзалтыг Улаанбаатарт хийх боломж бий” гэлээ.
Хоёр тал соёл, спортын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх, Хойд Солонгосын сагсан бөмбөг, хөлбөмбөг, жүдогийн багийн тамирчдыг Монголд авчирч олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлийг хангуулах зэрэг ажил хийж болох талаар ярилцав.
Элчин сайд Хон Гю “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг” гээд хаврын тарчиг энэ цагт Хойд Солонгост хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй байгаа тул Монгол Улсын зүгээс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэх боломж бололцоог судалж үзэхийг хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зүүн хойд Азийн ТОМ тоглогч:
Манайх ах дүүгийн найрамдалтай байсанаа бодон туслах хэргтэй. Одоо Хойд Солонгосыг түших 3-дагч хөрш биднээс өөр байхгүй шүү. Кувейт-ыг хамгийн түрүүнд дуугарч өмөөрсөн нь бидэнд ямар оноо авчирлаа. Зүүн хойд Азийн аюулгүй байдал Эбэ чиний миний бидний Монголын гарт байна. Одоо л ТОМ тоглогч болохгүй бол оройтно. Зүгээр л 2 Солонгосыг дуудаад ширээнд суулагчих. 6-н талт байна уу. Дан ганц манайхтай 3-н талт ч байж болон. Зүүн хойд Азийн ТОМ тоглогч Монгол шүү.
2013-04-19
Абаа:
Эбэ чи туслаж чадна аа
2013-04-19
Mongol oo gej:
Manai uls bas busad ulsad buyan bolj chaddag geheer bas ch gej gaigui shuu hu tee? Ug n ene hoid solongostoi ih naiz bolchvol, za buur davraad hoid umnud 2-iig niiluulehed ih uureg guitsetgebel Mongol uls ch Solongosuudiin huvid burhan shig l hundlegdene dee Elbegee, neg uhashiih yum bish uu? Goyo toglolt gargaj boloh bn shd
2013-04-17
оөахө:
хэ хэ, нээрээ болох л байх.
2013-04-17
оюунаа:
харин тийм, бид туслах л хэрэгтэй.Нэг ч гэсэн хүнд туслах боломж манай улсад байгаа бол сайхан л хэрэг.
2013-04-17
tuslaj bolohgui:
hitad orosoos zovshoorol avahgui bol mongoliig horig arga hemjee avchuul bid yah um beee
2013-04-16
Oogii:
Ogoh heregtei.manaid uay ih bn tvvneecee.bas hytadaac vagonoor n bydaa tataj colongocryu damjyylj uvuilah n zov snvv
2013-04-16
dadad:
arduuddaa uguhgui umhii tseregtee ugnu bitgii tuslamj ug
2013-04-16
иргэн:
туслахад би хувьдаа бэлэн бна ,өнгөрсөн жилмаш олон бараг хагас сая хүн өлсөж үхсэн гэсэн шүү
2013-04-16
оюунаа:
харин тийм, бид туслах л хэрэгтэй.Нэг ч гэсэн хүнд туслах боломж манай улсад байгаа бол сайхан л хэрэг.
zochin:
tuslakh heregtei demjij bna
2013-04-16
HUMUN:
ZAAVAL TUSLAH HEREGTEI
2013-04-16
gonza:
bolomjooroo tuslah estoi gj bodoj bn...hoid solongosd Mongoliin elchingiinhen 02 personal nomertoi mashin unatsgaadag gesen /01-iig ni orosuud unadag/
2013-04-16
yavuulii:
manaid yu l baina buudai baina, guril baina. Bugdiig ni yavuulj, tuslah heregtei. Gol ni tsergiin hunsend zartsuulagdah yosgui gedeg nuhtsulteigeer.
2013-04-16
атар:
хүнсний тусламж гэж байна, хэдэн зээр буудаад л өгчихдөг юм билүү улаан буудайны үнэ ч бас доошоо л байгаадаа
2013-04-16
оөахө:
хэ хэ, нээрээ болох л байх.