Г.Бошигтын хэрэг прокурорт шилжжээ
Энэ оны хоёрдугаар сарын 3-4 нд шилжих шөнө МоАХ-ны гишүүн Г.Бошигт өөрийн төрсөн хүү Х-г олон удаа хутгалан амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Харин уг хэргийг УМБГ шалгаж дуусч, улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг Г.Бошигт МоАХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 1996-2000 онуудад Г.Бошигтын нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулж байсан юм. Г.Бошигт 71 настай бол түүний талийгаач хүү нь 43 настай залуу байж. Тэрбээр хэрэг үйлдэхдээ согтуу байсан аж. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ