Шилдгүүд тодров

img

  Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Улсын драмын эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран орчин үеийн жүжгийн шилдэг зохиолын уралдаан зарласан билээ. Уг уралдаанд шалгарсан бүтээлүүдээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, зохиолчдын идэвх санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилготой аж. Уралдаанд нийт 93 бүтээл ирсэн бөгөөд уг уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Төрийн өмч болох юм. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан комисс уралдааныг дүгнэж шилдгүүд тодорчээ. Уралдааны тэргүүн байрт зохиолч Г.Анхбаярын ”Зургаа” зохиол шалгарсан бол зохиолч Д.Мэндсайханы “Би хэн бэ?” зохиол удаалж, С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиол гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. Энэхүү орчин үеийн шилдэг жүжгийн зохиол бичиж, байр эзэлсэн зохиолчдод батламжийг нь гардуулах ёслол өнөөдөр ССАЖЯ-нд болов. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ