
Энэ оны улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 53 эмэгтэйчүүдийн 48 дахь удаагийн УАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн.
Эрэгтэйчүүдийн төрөлд Их мастер Б.Гүндаваа түрүүлж аваргын алтан медалийн болзол хангалаа.
Түүний араас Их мастер Ц.Батчулуун болон ОУХМ М.Гүнбаяр нар удаалсан. Харин эмэгтэйчүүдээс ОУХМ У.Лхамсүрэн түрүүллээ. Тэрбээр ийнхүү гурав дахь удаагаа УАШТ-д түрүүлж байгаа юм.
Түүний араас өсвөрийн шатарчин ОУХМ Г.Баярмаа удаалж мөнгөн медаль хүртсэн бол, ОУХМ С.Сарантунгалаг хүрэл медалийн эзэн боллоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ