Хамгийн түрүүнд 9 дүгээр сарын 11 санаанд орсон
Бостонд болсон алан хядлагын үеэр үйл явдлын газар дээр байсан хүмүүс ярьж байна. “Аймшигтай юм болсон. Миний дэргэдүүр хэн нэгний “хөл нисч” байсан” гэж нас тогтсон эмэгтэй ярьсан байна.
Хүн бүрийн толгойд юуны түрүүнд 9 дүгээр сарын 11 гэсэн бодол орж ирсэн аж. Тэсрэлт болсон яг тэр газар цусанд будагдаж шархадсан хүмүүсийг харахаас ч нүд хальтрам байсан. Нэгэн тамирчны хоёр хөл нь өвдөгнөөсөө доош байхгүй болсон ч гайхмаар тайван байсан. Бидний өмнө засмал зам дээр долоо, найман хүн байсны хоёр нь амьгүй юм шиг харагдсан” гэж гэрчүүд ярьжээ.
“CNN” сувгаар нэгэн эмнэлгийн ажилтан “Би амьдралдаа ч ийм зүйл хараагүй. 25 жил эмнэлэгт ажиллахдаа анх удаа ийм аймшигтай зүйл харж байна. Бүгд энгийн хүмүүс атал дайны талбараас ирсэн цэргүүд шиг байсан” хэмээн ярьжээ.
“CNN” 144 хүн халдлагад өртөж гурван хүн нас барсан гэж мэдээлж байгаа бол Бостоны орон нутгийн цахим хэвлэлүүд амь үрэгдэгсдийн тоо арав гарсан хэмээн бичиж байна.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ